COVID-19 цар тахлын үеэр Apple компани алсын зайнаас селфи хийх технологийг патенталлаа. Өөрөөр хэлбэл өөр, өөр байршилд тусдаа байгаа хүмүүс хамтдаа групп селфи хийж болно гэсэн үг юм.
Тус компани энэхүү технологийг патентлах хүсэлтээ бүр 2018 онд өгсөн ч хөл хорионы үеэр л өргөдлийг баталсан байна.
Хэрэглэгчид уг технологийн тусламжтай хэд, хэдэн селфи болон видео хийж болох бөгөөд программ тэдгээрийг нэгтгэн нэг селфи эсвэл бичлэг болгох юм.
Патентын тодорхойлолтод бичсэнээр хэрэглэгч бүр өөрийн зураг болон групп селфиг засаж янзлан хадгалах боломжтой гэжээ. Жишээ нь селфид орсон хүмүүсийн байрлалыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм.
Одоогийн байдлаар тус шинэ үйлдэл нь Apple-ын ямар төхөөрөмж дээр танилцуулагдах нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Buro.mn