Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хот хорио цээрийн дэглэмээ сулруулж, зарим хөл хориог цуцлаад байна. Өнөөдрөөс эхлэн Москвад өөрийгөө тусгаарлах дэглэм болон хотын хөдөлгөөнд оролцох, гадуур явахад олгож байсан тусгай зөвшөөрөл, хуваарь цуцлагдаж байна. Ингэснээр Москвагийн оршин суугчид гадуур гарч, хотоор чөлөөтэй явах боломж бүрдэж байгаа юм.  

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайханы газруудын үйл ажиллагааг сэргээж, шүүхийн байгууллага ажиллаж эхлэх юм байна. Театрууд мягмар гаргаас бэлтгэл сургуулилалтаа хийх эрхтэй болж байна. Мөн Москва хотын оршин суугчдад оршуулгын газарт очихыг нь зөвшөөрчээ. Москвагийн оршин суугчид олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой юм.

6-р сарын дунд үеэс эхлэн зуны задгай зоогийн газар, ресторанууд үүдээ нээж, 6-р сарын 23-наас барилга доторх хоолны газруудын үйл ажиллагааг сэргээх юм байна.

Эх сурвалж: вести

Таны сурталчилгаа