Цаг үеийн мэдээ

      АНУ-д хөл хорионы хязгаарлалтуудыг цуцалж, олон иргэн гадуур гарч, жагсаж байгаа үед муж улсуудын тэн хагас орчимд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.

     Гэтэл энэ эгзэгтэй үед коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд үр дүн үзүүлж буй цорын ганц эм болох “ремдесивир”-ийн одоогийн нөөц энэ сарын эцсээр дуусна гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч, доктор Роберт Кадлек мэдээлжээ.

    АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “ремдесивир”-ийг яаралтай тусламжийн эмийн зориулалтаар ашиглахыг өнгөрсөн сард зөвшөөрсөн юм. “Эбола” вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх зорилгоор гарган авсан уг эмийг “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст уулгаж байгаа ажээ.

     “Ремдесивир” эм өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгодог болохыг судлаачид тогтоосон юм. “Засгийн газар уг эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс “Gilead” компанид дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэж Р.Кадлек мэдээлсэн байна. 

Таны сурталчилгаа