Цаг үеийн мэдээ

      Туркийн Стамбул хот 2032 оны олимпын наадам болон паралимпийг зохион байгуулах хүсэлтээ илгээсэн тухай тус улсын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Хасан Арат мэдэгджээ.

      Өмнө нь Стамбул 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн хэдий ч Токио хот тодорсон юм.

     “Олимпын наадмыг зохион байгуулах хүсэл зорилгоосоо Турк ухрах ёсгүй гэж би бодож байна. Турк коронавирусний цар тахалтай амжилттай тэмцэж, 2020 оны олимпын наадмын бэлтгэлийн үеэр өгсөн дэд бүтцийн талаарх үүрэг амлалтуудаа биелүүлсэн. Зам, метро, нисэх онгоцны буудал зэрэг бүх байгууламжийн барилгын ажил дууссан. Стамбул хот нэрээ дэвшүүлэхэд бэлэн” хэмээн Арат хэлжээ.

     Ирэх 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын хооронд Токиод болох ёстой байсан олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас хойшлогдоод байгаа билээ.  

Таны сурталчилгаа