Цаг үеийн мэдээ

Коронавирус Уханьд Хятадын засгийн газрын мэдэгдснээс аль эрт буюу 8 дугаар сард дэгдсэн байж болзошгүйг хиймэл дагуулаас авсан архивын зургууд харуулж байгаа юм байна. 2019 оны 8 дугаар сард Ухань хотын эмнэлгүүдийн зогсоолд байрлах автомашинуудын тоо эрс нэмэгдэж эхэлсэн байна.

Харвардын анагаахын их сургуулийн эрдэмтэд Уханийн таван эмнэлгийн автомашины зогсоолын хиймэл дагуулаас авсан зургуудыг ажиглахад өнгөрсөн оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хооронд эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн автомашины тоо эрс нэмэгдсэн болох нь харагдаж байгаа юм байна.

Энэ хугацаа нь Хятадын интернет хэрэглэгчид “Ханиад”, “Суулгалт” гэсэн үгүүдийг интернетийн хайлтын системд ихээр оруулсан хугацаатай давхцаж байгаа юм байна.

Харин энэхүү судалгааг Хятадын засгийн газар эрс үгүйсгэж, коронавирус анх 11 дүгээр сард бүртгэгдэж, 12 дугаар сард энэ тухайгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор мэдэгдсэн гэсэн байр сууриа хадгалсаар байгаа юм.

Хиймэл дагуулаас авсан зургаар бол 2019 оны 10 дугаар сард Уханийн нэгэн том эмнэлгийн гаднах автомашины зогсоолын машины тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 285 машинаар буюу 67 хувиар нэмэгдсэн байжээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа