Уханий шинж тэмдэггүй 300 халдвар тээгчээс вирус илрээгүй байна.
БНХАУ-ын Ухань хотын оршин суугчдад нуклейн хүчлийн шинжилгээ хийх үеэр илэрсэн халдварын шинж тэмдэггүй 300 халдвар тээгчийн хоолойн арчдас, цэрний сорьцоос коронавирус илрээгүй гэж Ухань хотын Эрүүл мэндийн зөвлөл мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь сорьцууд дахь коронавирусний концентрац маш бага байж, халдвар тараах вирус байхгүй байсантай холбоотой ажээ. Түүнчлэн халдвар тээгчдийн шүдний сойз, аяга, амны хаалт, алчуураас цуглуулсан сорьцоос халдвар илрээгүй байна.
Мөн дээр дурдсан 300 тохиолдолтой ойр байсан 1174 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ухань хотод шинж тэмдэггүй халдвар тээгчээс халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг эдгээр үр дүн батлан харууллаа гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.
БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотын коронавирусний шинжилгээ өгч байгаагүй оршин суугчдыг тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1 хүртэл сайн дурын, үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, 9.89 сая хүнд шинжилгээ хийснээс халдварын шинж тэмдэггүй 300 тохиолдол илэрсэн юм.