Их Британийн нийслэл Лондонд өнгөрсөн амралтын өдөр “Жорж Флойдын төлөө шударга ёсыг хэрэгжүүлье” уриатай жагсаал болжээ. Уг жагсаалд ихэд сонирхолтой хүмүүс ирж хамт жагссан бөгөөд эдгээр хүмүүс тэнд байгсдад ихэд урам зориг өгснийг хүмүүс ярьж, бичицгээж байна.
Тус жагсаалд 61 настай Мадонна ирж оролцсон бөгөөд тэрээр жагсаалд тэмцэгчидтэй хамт дуу хоолойгоо нэгтгэн уриа үгс хашгирч, тэдэнтэй ярилцаж, зургаа татуулсан байна.
Тэгвэл уг жагсаалд бас нэгэн олны танил жагсагч байсан нь мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа байв.
Сонирхолтой зүйлс үүгээр дууссангүй, уг жагсаалд ирсэн уг хоёр зочин хоёулаа суга таягтай байсан байна.
Учир нь Мадонна өнгөрсөн гуравдугаар сард нэгэн тоглолтын үеэр өндрөөс унаж хөлөө гэмтээсэн нь одоо хүртэл бүрэн эдгээгүй байгаа учир суга таягтай иржээ. Харин Жошуа бэлтгэлийн үеэр зүүн өвдгөндөө гэмтэл авсан гэнэ.