Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ дахь Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас дөрвөн хүн нас барлаа гэж тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн билээ.
БНАКУ-ын Эрүүл мэндийн сайд Этени Лонгондогийн хэлснээр шинэ тохиолдол нь тус улсын зүүн хэсэгт болж буй дэгдэлтээс 1000 км-ын зайтай Конго улсын баруун хилийн аймаг болох Эквадорт илэрчээ.
Эквадор аймгийн захирагч Бобо Болоко Болумбу "Тавдугаар сарын 18-аас хойш нас барсан тохиолдлуудад Эбола вирус илэрсэн. Гэхдээ бид шинжилгээг нарийвчлалтай шалгахын тулд Үндэсний анагаах ухааны төв рүү илгээсэн. Тиймээс иргэдийг тайван байж, гараа тогтмол угааж, гар барьж мэндчилэхгүй байхыг хүсэж байна. Халуурсан эсвэл цус алдсан өвчтөнд бүү хүр" хэмээжээ.
Мөн зургаадугаар сарын 9-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос, "Генийн шинжилгээнээс харахад Конго улсын Эквадор мужид гарсан шинэ ээлжийн Эбола тахал нь үүнээс өмнө Умард Киву мужид гарсан хижигтэй холбоогүй, мөн Эквадор мужид 2018 онд гарсан Эбола хижигтэй ч холбоогүй. Хижгийн эх үүсвэрийн талаар шалгалт хийсээр байна.
Уг тахал амьтнаас халдварласан байж магадгүй гэжээ.