Цаг үеийн мэдээ

Цэвэршилт бол ахимаг насны бүсгүйчүүдийг бие махбод болон сэтгэл санааны хувьд хамгийн ихээр айлгадаг зүйлсийн нэг. Дааврын ялгаруулалт аажмаар багассанаар сарын тэмдэг ирэхээ болино. Энэ үйл явц ихэвчлэн 50-55 насны бүсгүйчүүдэд тохиолддог ч 45-60 насны хооронд тохиолдох нь хэвийн зүйл.

Хэрвээ та жирэмсэн эсвэл ямар нэгэн өвчлөлгүй, сүүлийн 12 сарын турш сарын тэмдэг үзэгдээгүй тохиолдолд эмэгтэйчүүдийн эмч таныг цэвэршсэн байна гэж оношлох болно. Гэхдээ ихэнх бүсгүйчүүд цэвэршилттэй холбоотой хам шинжүүдийг цэвэршихээс хэдэн жилийн өмнөөс мэдэрдэг. Таны ойр дотны нэгэн цэвэрших үедээ нойргүйдэл, давсаг сул болох асуудалтай байна гэдэг та заавал адилхан шинжүүдийг туулна гэсэн үг биш, хүн болгоны бие физиологи өөр гэдгийг санах хэрэгтэй.

 Цэвэршилт эхлэх үед илэрдэг түгээмэл шинжүүд

    Сарын тэмдэг тогтворгүй болох. Мөн сарын тэмдгийн хэмжээнд өөрчлөлт гарах нь цэвэршилттэй холбоотой дааврын өөрчлөлтөөс үүддэг.

Биеэр халуу дүүгэх. Үүний сацуу арьс улайж, зүрхний цохилт түргэснэ.

Нойргүйдэх. Ахимаг насны эмэгтэйчүүдийн нойргүйдэх шалтгаануудын нэг нь шөнөөр бие халуу дүүгэж хөлрөх байх магадлал өндөр.

Ойр ойрхон ариун цэврийн өрөө орох шаардлага гарах. Цэвэршилтийн үед аарцгийн хөндийн булчингууд сулардгаас үүдэн давсаг суларснаас шээс хүрэх мэт мэдрэмж төрөх мөн өгсөх замын халдвараар өвчлөх магадлал нэмэгддэг.

Бэлэг эрхтэн хуурайших. Энэ нь эстроген дааврын уналттай холбоотой.

Цэвэршилттэй холбоотой дааврын тогтворгүй байдал үүссэнээс сэтгэл санаа тогтворгүй болдог.

   

Толгой өвдөх

Цэвэршилтийн улмаас арьсанд коллаген болон чийгшил дутагдсаны улмаас таны арьс хуурай эмзэг болох боломжтой.

Эстроген дааврын уналт үсний ширхэг нарийсах, үс ихээр унах шалтгаан болдог.

Эстроген дааврын уналтын үед бүсгүйчүүд хэвлий хэсгээрээ таргалах нь түгээмэл бөгөөд үүнтэй холбоотой дотор эрхтнүүд мөн адил өөхөлж эхэлдэг учир цэвэршилтийн насны бүсгүйчүүд эрүүл мэнддээ анхаарууштай.

Хөхний хэмжээ багасах

Сэтгэл гутралд орох. Энэ асуудал ихэвчлэн биед гарах өөрчлөлтүүдийг хүндээр тусган авснаас үүддэг.

Анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болох нь цэвэршилтийн хамгийн эхний шинж тэмдгүүдийн нэг.

Хэрвээ та суугаа хэв маягийн ажилтай, хөдөлгөөн бага хийдэг бол цэвэрших үед таны үе мөч хамгийн түрүүнд хөшиж эхлэх болно.

Таны сурталчилгаа