Цаг үеийн мэдээ

     Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусний цар тахлаас хамгийн найдвартай хамгаалах хэрэгсэл бол амны хаалт билээ. 

      Тэгвэл Хятад улс 3 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 31 -ний хооронд 70,6 тэрбум амны хаалт экспортлоод байна.

    Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас гаргасан "COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа"  номд 3 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 31-ний хооронд Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх материалыг 200 улсад экспортолсон байна.

    Үүнд 70,6 тэрбум амны хаалт, 340 сая хамгаалалтын кост, 115 сая нүдний шил, 96,700 агааржуулалтын иж бүрдэл, 225 сая туршилтын иж бүрдэл, 40,29 сая хэт ягаан туяаны термометр илгээжээ.

 

Таны сурталчилгаа