Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусээр халдварласан хүмүүсийн бие тавгүйрхэж, халдварын шинж тэмдгүүд илэрч эхлэх үедээ бусдад халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байгааг олон судалгаа харууллаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэргэжилтнүүд мэдээлжээ.

ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райаны мэдээлснээр, шинэ коронавирусийг бусад вирустэй харьцуулахад амьсгалын дээд замд байхдаа агаар дуслын замаар дамжих магадлал өндөр байгаа ажээ. Энэ нь халдварын тархалтыг хязгаарлах үйл явцыг хүндрэлтэй болгож байгаа боловч шинжилгээг сайтар хийж, зайнаас харилцах дүрмийг баримталснаар вирусний халдварыг хяналтад авах боломжтой гэж тэд үзсэн байна. 

Таны сурталчилгаа