Цаг үеийн мэдээ

 БНСУ–ын иргэд улс оронд нь байгуулсан АНУ-ын цэргийн хүчний биологийн олон лабораториудыг  хаахыг шаардсан байна.

   БНСУ-ын "Ханкоок Майил Синмун" энэ сарын 5-ны өдөр дараах мэдээллийг гаргасан байна.  "Дэгү, Кёнпүүк зэрэг хотод боом өвчин байнга гардаг тул Дэгүд суугаа БНСУ, АНУ-ын цэргийн тал бактерын лабораторийн асуудалд хяналт шалгалт хийх ёстой. Чухамдаа БНСУ-ын ард түмэн тус улсын хилд байрлуулсан АНУ-ын цэргийн хүчний бактерийн лабораторийг олон удаагаа буруутгаж ирсэн юм" гэжээ.

   АНУ нь “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ын гэрээ байгуулагч орны хувьд, энхийн зорилгоор ашиглахаас бусад бичил биетний бэлдмэл, хорт бодис, зэвсэг хөгжүүлэх, үйлдвэрлэх, хадгалахгүй байх үүрэгтэй юм.

   Гэвч БНСУ-д суугаа АНУ-ын цэргийн хүчин үүнийг үл тоомсорлож хууль бусаар хорт бодис тээвэрлэх, бактерын нянгийн туршилтад хяналт шалгалт хийсээр байна. Энэ асуудалд нээлттэй, ил тод мэдээлэл хийхийг БНСУ-ын ард иргэд тус улсын засгийн газраас олон удаа шаардсан бөгөөд лабораторийг хаахыг хатуу шаардаад байгаа аж. 

Эх сурвалж: CRI.cn

Таны сурталчилгаа