Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ - 14.

       "Би бэлгийн харилцаанд ч ороогүй байж ээж болсон юм. Тэгэхэд би 16 настай байлаа. Эгч маань надаас эгч ч гэсэн гэнэн томоогүй амьдардаг нэгэн байсан юм. Бид эгчийг жирэмсэн болсныг мэдэх үед тэр аль хэдийнэ 3 сартай болсон байлаа. Хүүхэд нь дутуу төрсөн учраас бидэнд бэлдэх хугацаа ч байсангүй.

    

      Эгч буцаад гудамжны амьдралдаа орж бүх юм над дээр уналаа. Тэгээд би ээж болсон юм. Хүүг угжиж, живхийг нь сольж, шөнө уйлахад нь сэрдэг байлаа. Ээж маань эхэн үед тусалдаг байсан ч удалгүй цус харваад биеийн баруун тал нь мэдээгүй болчихсон юм. Эмч бидэнд ээжийг хүүхэд асрах чадваргүй болсныг дуулгалаа. Ээж тэгэхэд тэр дор нь Эйдэнг надаар овоглосон, бүр шууд эмнэлэг дээр гээч. Би тэгэхэд дөнгөж 18 настай байлаа.

  

     Би ээжийгээ асардаг байлаа. Хүүгээ ч хардаг байв. Гэхдээ би бүгдийг өөртөө л хадгалдаг байлаа. Би теннисний дасгалжуулагчдаа яагаад багаасаа гарах болсноо хэлээгүй. Найзууддаа ч яагаад зугаалганд, үдэшлэгэнд, бүр сургуульдаа явахгүй байгаагаа ч хэлээгүй. Ичгүүртэй байдалд ормооргүй байсан учраас тэр. Би дөрвөн ажил зэрэг хийж эхэлсэн. Өөрийнхөө бүх л мэдрэмжүүдийг хойш нь тавьж хүүгээ л сайн өсгөхийг боддог байлаа.

      Би ээжийгээ өөд болоход хүртэл гашуудаж чадаагүй юм. Хүүгээ бодох хэрэгтэй байсан учраас, хүүдээ санаа зовж байсан учраас тэр. Тэгээд л бид хоёрын амьдрал эхэлсэн дээ. Эйдэн бид хоёр хамтдаа том болцгоосон.

    Тэр бусдад хүндэтгэлтэй ханддаг ёстой сайн хүү. Байрны гадаа явахад танихгүй хүмүүс хүртэл надад Эйдэнг ямар сайн хүү гэдгийг хэлдэг. Тэр хүмүүст хаалга барьж өгнө, хүнс ачааг нь барилцана. Эйдэн хийж байгаа зүйлдээ анхааралтай байж, бүх хүчээ дайчилдаг.      

   Хүү маань аливаа зүйлийг 100 хувь яс хийдэг, яг ээж шигээ. Ямар нэг хийх ёстой зүйл байвал түүнийгээ заавал хийдэг." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

 

Таны сурталчилгаа