Цаг үеийн мэдээ

ЭМЯ-ны коронавирус цар тахлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. 

     Зургаадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжилсэн. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

    Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ.

       Ингээд нийт батлагдсан тохиолдол 197 болж байгаагийн 95 нь эдгэрсэн. Эмчилгээнд 102 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.

     Коронавирусний цар тахлын аюул байсаар байгаа тул иргэд амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврээ сахихыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. 

 

Таны сурталчилгаа