Цаг үеийн мэдээ

     Энэтхэгт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 10 956  тохиолдол шинээр илэрсэн нь нэг өдрийн дотор хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.  

Энэтхэгт цар тахал дэгдсэнээс хойш коронавирусээр халдварласан нийт хүний тоо 297535-д хүрсэн байна. Тус улсад  өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нэг өдрийн өмнө 9996 шинэ тохиолдол илэрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 396 хүн нас барж, нас барсан тохиолдол 8498 болсон байна. 

      Үүний зэрэгцээ Энэтхэгт коронавируст халдвараас эдгэрсэн хүний тоо эмчлүүлэгчдийн тоотой харьцуулахад тогтмол нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яам онцолсон байна.

    Одоогийн байдлаар Энэтхэгийн эмнэлгүүдэд 141842 хүн эмчлүүлж байгаа бол 147194 хүн эдгэрчээ.

Таны сурталчилгаа