Хятадын Ухань хотод коронавирусний халдварын талаар анх мэдээлж, мэргэжил нэгт нөхдөдөө SARS-тай төстэй халдварт өвчин далайн бүтээгдэхүүний зах дээр гарсан тухай анх мэдээлсэн билээ.
Эмчийн энэ пост Хятадын сүлжээгээр түгсний дараа мэдээллийг тараасан Ли Вэньлян эмчийг өөр долоон эмчийн хамт худал мэдээлэл тараахгүй байх сануулгыг цагдаагийн байгууллагаас өгч байсан тухай тэрээр мэдээлж байв.
Гэвч харамсалтай нь эмч Ли Вэньлян өөрөө халдвар авсны улмаас өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд хорвоог орхисон юм.
Тэгвэл Хятадын “Пэнпай” сонинд Ли Вэньлян эмчийн эхнэр хүү төрүүлсэн тухай мэдээлэл нийтлэгджээ.
Эмчийн эхнэр Фу Сюэжэ нь WeChat сүлжээнд “Надад бэлэглэсэн чиний сүүлчийн бэлэг өнөөдөр хорвоод мэндэллээ ” гэж бичжээ.