Ливаны үндэсний мөнгөн дэвсгэрт үнэгүйдэж, ханш нь 70 хувиар унасныг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Ливаны олон хотыг хамарсан үймээн самуунтай холбогдуулан тус улсын Ерөнхий Сайд засгийн газраа шуурхай хуралдуулж, нөхцөл байдлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцжээ.
Коронавирусний хөл хорио тус улсын эдийн засгийг улам ихээр доройтуулаад байгаа бөгөөд ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Ливаны томоохон хотуудын нэг Триполи хотод жагсагчид замын хөдөлгөөнийг хааж, төрийн байгууллагуудын цонхыг хагалж, галдан шатаах ажиллагаа явуулж, төв банкны байр луу дайран орохыг завдсан байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.
Тус улсад өнөөдрийн байдлаар 1 ам.доллартай харьцах Ливан фунтийн ханш 7000-д хүрч өссөн байна. Импортоос хараат тус улс эдийн засгийн тусламжийн багц авах асуудлаар олон улсын валютын сантай яриа хэлэлцээр хийж байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС