Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг бид төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн. Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж халдвар тархахаас сэргийлж, онцгой үед дагаж мөрдөх дүрэм, журам заавар, зөвлөмжийн хүрээнд хүн хоорондын зайг бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулан зохион байгуулах юм.
Нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалгыг цэвэрлэж, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшил газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан цэвэрлэх юм.