Цаг үеийн мэдээ

      Испанийн Андалузийн өөртөө засах нийгэмлэгийн эрх баригчид Бельгийн хунтайж Иоахимийг хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж 10.4 мянган еврогийн торгууль ногдуулжээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр 28 настай хунтайж Иоахим 5-р сарын сүүлчээр Кордоба хотод дадлага хийхээр иржээ.

      Тэрээр байх хугацаандаа хорио цээрийн хязгаарлалтыг зөрчиж хэд хэдэн үдэшлэгт оролцсон аж. Хэдэн хоногийн дараа ханхүү бие нь эвгүйрхэж, коронавирусний шинжилгээ өгтөл эерэг хариу гарчээ. Тэдгээр үдэшлэгүүдийн нэгд нь 27 хүн оролцсон гэж мэдээлж байгаа бөгөөд энэ нь 15 хүнээс дээш цуглаан хийж болохгүй гэсэн Кордоба дахь хоригийг зөрчсөн байна. Хунтайж Иоахим бол Бельгийн гүнж Астридын хүү буюу Филип хааны зээ дүү юм. ". “Reuters” агентлагийн мэдээлснээр Иоахим залгамж халаагаараа аравдугаарт бичигддэг аж.

Таны сурталчилгаа