Цаг үеийн мэдээ

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл:

Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ

Энэтхэгийн онгоцоор ирсэн онгоцны үйлчлэгч, зорчигч, ажилчид гээд нийт 259 хүн

Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос халдвар илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Энэ нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд. Нийтдээ Батлах хамгаалахын сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна.

Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал: 88 хүний биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 151 хүн байна, тандалт, судалгаа эмчилгээ үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө.  

Таны сурталчилгаа