Цаг үеийн мэдээ

Туркийн зүүн хэсгийн Бингол мужид ням гарагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас тосгоны олон байшин нурж, нэг хүн амиа алдаж, 18 хүн гэмтэл авсан байна.

Гамшгийн газарт ажиллаж байгаа Туркийн онцгой байдлынхан орон гэргүй болсон иргэдэд түр хоргодох 550 ширхэг майханыг олгосон байна.

Газар хөдлөлтийн үеэр Туркийн цэргийн харуулын цамхаг нурсан бөгөөд амиа алдсан нэг иргэн нь харуулд гарч байсан цэрэг юм байна.

Эхний газар хөдлөлтийн дараа 4.6 болон 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт мөн бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Бингол муж нь саяхнаас жуулчдын аялах дуртай газруудын нэг болсон бөгөөд уулсаар хүрээлэгдсэн, хараа булаам нуур ихтэй нутаг юм байна.

Турк улсад хамгийн сүүлд энэ оны 1 дүгээр сард болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 40 орчим хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: TRTworld

Таны сурталчилгаа