Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Туул”-ын голын шинэ гүүрээс зүүн хойд зүгт 1 км-т автомашинууд мөргөлдөж төмөр хийцэд 4 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 20:33 цагт Онцгой байдлын албанд өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 20:48 цагт очиж, Налайх дүүргээс “Тэрэлж” амралтын газрын чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Д-ийн жолоодож явсан “Тоёота Аксио” загварын суудлын автомашин /А /18 настай, эрэгтэй/, Г /19 настай, эрэгтэй/, Э /19 настай, эрэгтэй//-ыг “Тэрэлж” амралтын газраас Налайх дүүргийн чиглэлд Налайх дүүргийн харьяат иргэн Х /44 настай, эрэгтэй/-н жолоодож явсан “Верна Аксент” загварын суудлын автомашин М /39 настай, эмэгтэй/, З /76 настай, эмэгтэй/, К /18 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /3 настай, эрэгтэй// мөргөж, иргэн Х, З, М, К нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг тэлэгч багаж ашиглан 20 минут ажиллан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байууллагад хүлээлгэн өгчээ.
Онцгой байдлын Ерөнхий газар