ЦУВРАЛ - 17.
"Манай гэр бүл ой модон дотор, цахилгаан ч үгүй, ус ч үгүй амьдардаг байлаа. Аав ээж хоёр маань сэтгэцийн эмгэгтэй, бурхан өөрсөдтэй нь ярьдаг гэж итгэдэг тийм хүмүүс байв. Тэд боловсрол, анагаах ухаанд итгэдэггүй байсан. Би 7 хүүхдийн ууган охин байсан ба бид бүгд зодуур амсдаг байв.
Намайг аварсан ганц зүйл бол би энэ бүхнийг буруу гэж мэддэг байсан явдал юм. Би үргэлж зугтах талаараа төлөвлөдөг байлаа. 8 настайдаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхлээд түүн дээрээ өөрөөр амьдрахаа тангараглан бичиж байлаа. 16 нас хүрээд анхны найз залуугаасаа жирэмсэн болсон юм.
Яг үнэндээ би энэ гэрээс гарч явахын төлөө төлөвлөж жирэмсэлсэн. Миний зөв байлаа. Манай ээж маш их уурлаж намайг хөөгөөд, би найз залуугийнхаа аав ээжийн гэрт ирж амьдарсан юм.
Аав ээжийг нь Эстер болон Салви гэдэг байв. Тэд ил зуухтай, гоё байшинтай байлаа. Орой бүр хамтдаа ширээнд сууж, амны алчуур хэрэглэн хоолоо иднэ. Магадгүй тэд дундаас доод давхаргын хүмүүс байсан ч надад элбэг дэлбэг л санагддаг байв.
Эстер, Салви хоёр надад маш өөрөөр ханддаг, өөрийнхөө охин шигээ хайрладаг байсан. Намайг 7 сартай жирэмсэн байхад манай "аймар" ээж ирээд хаалга нүдэж эхэлсэн. Эстер түүнийг дотогш оруулахад ээж шууд хашгирч загнасан. Намайг "завхай эм, хорон санаатан" зэргээр дуудсан. Би маш их айж, шатан дээр нуугдаж суугаад бүгдийг сонссон. Ээжийг ярьж дуусахад Эстер "Харин бид тэгж хардаггүй. Линда бол сайн хүн. Маш ухаантай, дээр нь маш тусч. Тэр гайхалтай ээж болно" гэж хариулсан юм.
Эстер надад охиноо өсгөнгөө ахлах сургуулиа төгсөхөд минь тусалсан. Би өмгөөлөгч болж ахин хоёр хүүхэд өргөж авсан. 45 жил өнгөрсөн одоо ч гэсэн надад тухайн үед шатан дээр нуугдаад сонсож байсан үг чихэнд минь сонсогдсоор байдаг юм. "Линда бол сайн хүн" гэж. Хамгийн анх удаа хэн нэгэн намайг хамгаалсан мөч тэр байсан юм."
(https://www.facebook.com/mashasdiary/)
Эх сурвалж: Humans of New York
Орчуулсан: Маша