Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү байр сууриа бататгаж, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн нэг болсон гэж олон улсын эх сурвалжууд харж байгаа юм. Ким Ё Жон Өмнөд Солонгосын талын гаргаж буй үйлдэл, Пхеньяны эсрэг ухуулга илгээж байгаад бухимдлаа илэрхийлж, цэргийн ажиллагаа явуулж болзошгүй хэмээн бухимджээ.
Тэрээр Өмнөд Солонгос улсыг дайснаа хэмээн бямба гарагт мэдэгдэж, хоёр улсын хилийн дагуу барьсан хамтын албан газрыг хэрэгцээгүй зүйл тул удахгүй нураана гэсэн байна. Түүнчлэн Умард Солонгосын эсрэг суртал ухуулга бүхий бөмбөлөг хөөргөж буй нь хоёр улсын харилцааг хэрхэн сүйрүүлж буйг тодорхой харуулна гэжээ.
БНАСАУ-ын төрийн мэдлийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ким Ё Жон улсын удирдагч, нам, төрөөс олгосон эрх мэдлийн дагуу дараагийн удаад дайснуудынхаа эсрэг зэвсэг барина хэмээн анхааруулсан байна. Ким Ё Жоныг удирдагч Ким Жон Ун ахынхаа дараагийн залгамжлагч хэмээн олон улсын агентлагуудаар мэдээллээд байгаа юм. Тэрээр Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн намын Төв хороооны нэгдүгээр дэд даргаар томилогдсон билээ.
Эх сурвалж: New York Post