Коронавирусний шинэ голомт болоод байгаа Хятадын Бээжин хотод ням гарагт халдварын 36 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь буюу бямба гарагт Хятадын нийслэлд халдварын 36 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Өмнө нь 50 хоногийн турш халдварын нэг ч тохиолдол шинээр бүртгэгдээгүй байсан Бээжин хотод өнгөрсөн пүрэв гарагт хүнсний нэгэн том захаас коронавирус илэрсэн юм.
Бээжингийн энэхүү шинэ голомтоос үүдэлтэй байж болзошгүй халдвар Хятадын Лайонинг, Хэбэй, Сичуан мужуудад бүртгэгдсэн байна. Халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан манай урд хөршид цар тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн байж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа юм байна.
Нөхцөл байдлыг хяналтад авах зорилгоор Бээжин хотод 14 хоногийн хөл хорио тогтоосон байна. Энэ хугацаанд Бээжингийн бүх албан байгууллага, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсоох юм байна.
Эх сурвалж: ВВС