Хөдөө малдаа явж байсан хүүхдүүд хаднаас унаж, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу зургадугаар сарын 14-ний өдөр гарчээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт малдаа явж байсан эгч, дүү хоёр хүүхэд хөл алдан хаднаас унаж, 13 настай охин гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явсан дөрвөн настай дүү нь гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.
Хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.