ОХУ-д коронавирусний халдвар авсан 5000 гаруй цэргийн албан хаагч эдгэрсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Өнгөрсөн хоногт эмчилгээ хийлгэж байсан 56 цэргийн албан хаагч эдгэрчээ. Тийнхүү нийт эдгэрсэн цэргийн тоо 5003-д хүрсэн байна.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар халдвартай байгаа цэргийн албан хаагчдын тоо 1526 байгаа бол Батлан хамгаалахын их дээд сургуулиудад суралцаж буй сонсогч, оюутнуудын дунд халдварын 347 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Зэвсэгт хүчинд байгаа энгийн ажилтан дунд 264 тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан цэргийн албан хаагчдын дийлэнх нь шинж тэмдэггүй байсан бол 7 хүний биеийн байдал дунд зэрэг, 1 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Энэ сарын 24-нд болох Ялалтын парадад оролцогчид энэ долоо хоногт 3 удаа коронавирусний хурдавчилсан шинжилгээнд хамрагдаж байгаа тухай Батлан хамгаалахын яам мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар халдварын тохиолдол илрээгүй аж.