Цаг үеийн мэдээ

АНУ-ын нисэх хүчний “F-15 Eagle” сөнөөгч онгоц Их Британийн хилийн ойролцоо Хойд тэнгист осолдсон байна. Орон нутгийн цагаар даваа гаргийн 09:40 минутын үед болсон ослын шалтгаан болон нисгэгчийнх нь талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Осолдсон онгоц нь Их Британийн “Лейкенхит” цэргийн бааз дахь АНУ-ын нисэх хүчний онгоц юм байна. Тус сөнөөгч онгоц нь нэг нисгэгчтэйгээр ердийн сургуулилалтын нислэг үйлдэж байжээ.

Аврах багийнхан ослын газарт нисдэг тэрэг, завиар хүрэлцэн очиж, онгоцыг эрж хайх ажил яг одоо явагдаж байгаа юм байна.  

“Лейкенхит” цэргийн баазад Их Британи, АНУ-ын хамтарсан 8000 гаруй цэрэг, албан хаагчид байрладаг байна.

Эх сурвалж: independent