Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэх газар зургадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас баржээ.
Цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг өчигдөр буюу зургадугаар 15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай, эрэгтэй И-гийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай, эрэгтэй С-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.