Цаг үеийн мэдээ

"Наадам центрийн гадаа иргэн М нь өөрийгөө төрийн байгууллагад ажилладаг, актлагдсан Тоёота ланд маркийн автомашиныг 60 сая төгрөгөөр гаргаж өгнө гэсэн ба таван автомашин авахаар мөнгө шилжүүлсэн" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад иргэн Э нь өөрийн Хаан банкны данснаас Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн М-ийн дансанд 219 сая төгрөг бэлнээр 27500 ам.доллар нийт 330 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.  

Иймд иргэн та бүхэн баталгаагүй мэдээлэлд итгэн залилуулахаас цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна. 

Таны сурталчилгаа