Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалтаар баригдаж буй барилгын 5х12 метрийн хэмжээтэй, 60см зузаантай бетонон хана нурж хүн дарагдсан байна гэсэн дуудлага зургадугаар сарын 15-ны өдрийн 09:05 цагт ОБЕГ-т бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 09:19 цагт очиход:
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн 27 настай, эрэгтэй Э-гийн 2 хөл нь дарагдсан байсныг эсэн мэд гаргаж НТТТ-д,
-Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн 51 настай, эрэгтэй З нь амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/zugii/videos/1092866574403367/