Цаг үеийн мэдээ

Хөрөнгийн хэмжээгээрээ Хятадад 6 дугаарт, дэлхийд 41-т бичигддэг Хятадын толгой баячуудын нэг тэрбумтан Хэ Шианжианыг барьцаалсан 5 хүнийг цагдаа нар баривчилсан байна.

Хэ Шианжианы үүсгэн байгуулсан “Midea Group” нь гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохон байр суурийг эзэлдэг юм.

Өнгөрсөн ням гаргийн орой Хятадын Гуандон мужийн Фошан тосгон дахь Хи Шианжианы эдлэн газрын тансаг харшид биедээ тэсрэх бөмбөгтэй хэмээн сүрдүүлсэн үл таних этгээдүүд нэвтэрсэн байна.  Түүний хүү, группын захирлуудын нэг болох 55 настай Хэ Жианфен зугтаж гэрийнхээ ойролцоох 5 метрийн өргөнтэй  голыг гатлан сэлж, цагдаад дуудлага өгсөн байна.

Хэргийн газарт хүрэлцэн ирсэн цагдаа нар 77 настай тэрбумтныг барьцаалагчдын гараас эсэн мэнд суллаж, хэрэгт холбогдсон 5 хүнийг баривчилжээ.

Өдгөө 23,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Хэ Шианжиан нь 1968 онд Гуандон мужийн Бэйжиао хотод 23 ажилтантайгаар хуванцар савны таг үйлдвэрлэх жижигхэн цех байгуулж бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Түүний байгуулсан “Midea Group” нь өдгөө Германд суурилсан роботын Кука фирмээс эхлүүлээд 200 гаруй охин компанитай болж өргөжсөн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа