Киргиз улсад шинэ коронавирусний халдвар дахин дэгдэж байна. Киргизийн эрүүл мэндийн яамны зургаадугаар сарын 15-нд мэдээлснээр тус улсад шинэ коронавирусний 78 тохиолдол бүртгэгджээ.
Зургаадугаар сар гарснаас хойш Киргизийн коронавирусний халдварын байдал аажмаар намдаж, өдөрт шинээр нэмэгдэх халдварын хэмжээг 40 толиолдлын дотор тогтоон барьж байсан юм. Гэтэл энэ сарын 11-ний өдрөөс эхэлж, өдөрт шинээр нэмэгдсэн оношлогдсон халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. 6 дугаар сарын 14-нд гарсан шинэ тохиолдлын 22 нь эмнэлгийн ажилтан байж, 23 тохиолдлын эх үүсвэр нь тодорхойгүй байна.
Киргиз улсын ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Книнбаев "Сүүлийн үед зах болон олон нийтийн тээврийн хэрэгслээр дамжин шинэ коронавирусний халдвар тархах нь нэмэгдэж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй өвчний тохиолдол ч зохих хэмжээгээр нэмэгдэж байна" гэжээ. Иймд Киргизийн нийслэл Бишкек хотын Аламейн захыг 6 дугаар сарын 15–наас түр хаах болно гэжээ.
Киргиз улс төв Азийн коронавирусний тохиолдол хамгийн бага орон юм. 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Киргизэд нийт 2372 тохиолдол илэрч, 1813 хүн эдгэрч, 27 хүн нас барсан байна.