Цаг үеийн мэдээ

    ХБНГУ-ын Берлин хотын  Неуколлн дүүргийн нэг орон сууцны хороололд  коронавирусний халдвар  тархаж, 6 дугаар 15-ны байдлаар 54 хүн халдвар авсан нь оношлогджээ.  Одоогоор эрх баригчид тус хорооллын хэдэн зуун хүнийг тусгаарлаад байна. 

      Берлин хотын захиргааны мэдээллээр энэ сарын 15-ны байдлаар тухайн нутагт нийт 7368 хүн  халдвар авсан нь оношлогдож, 6685 хүн эдгэрч, 208 хүн нас баржээ. Германы "Таймс  Онлайн" сонинд мэдээлснээр, бүх Герман улсад нийт  188.639 хүн халдвар авсан нь оношлогдож, 172613 хүн эдгэрч, 8977 хүн нас барсан  байна. 

Берлин-Бранденбург радио корпорацын мэдээлж байгаагаар  Неуколлн дүүргийн хороололд гарсан халдвараар 54  оношлогдсоны дундаас дунд сургуулийн багш, сурагч өртсөн байна.

 

Таны сурталчилгаа