Цаг үеийн мэдээ

      Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусний 118,440 шинэ тохиолдол, 3,140 нас баралт тус тус  бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.16/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 7,978,964 болж, нас барагсдын тоо 435,058 -д хүрсэн байна. Эдгэрсэн хүний тоо 4,096,092 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,447,814 болж,  54,124 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

      Дэлхий нийт коронавирусний аюулаас ангижрах болоогүйгээс гадна ойрын өдрүүдэд Бээжин хотод тархаад байгаа коронавирусний халдвар Уханьд тархсан халдвараас хэд дахин илүү аюултай байж болзошгүй тухай мэдээ байна.  

      Мөн халдвартай байх үедээ төрсөн эхчүүд халдвар бүрэн эдгээгүй үед хүүхдээ хөхүүлж болох эсэх талаарх асуудал сөхөгдөж байна. 

    Тэгвэл ДЭМБ-ын тавдугаар сард гаргасан коронавирусний халдвараас сэргийлэх, тархалтыг хянах удирдамжид халдвар авсан хөхүүл хүүхэдтэй эхчүүд халдвар хамгааллын дэглэм баримталсан үедээ хүүхдээ хөхөөр хооллох бүрэн боломжтойг дурдсан байна.

Мөн халдвар авсан ээжүүдийн дунд лабораторийн шинжилгээ хийхэд хөхний сүүнд нь вирус илрээгүй байгаа юм.

    Эхийн сүүнд нярайн өсөлт, бойжилтод шаардлагатай нэн чухал амин дэмүүд байдаг тул цар тахлын үед хүүхдэд эхийн сүүгээр хооллох нь зүйтэй хэмээн судлаачид үзэж байна.

Таны сурталчилгаа