БНАСАУ Кайсоны аж үйлдвэрийн цогцолборт байрладаг, хоёр Солонгосын хоорондын хамтарсан үйлдвэрийн оффисыг дэлбэлсэн болохоо албан ёсоор мэдэгдлээ.
Эвслийн яам энэ сарын 16-ны өдөр "02:49 цагт Хойд Солонгос Умард-Өмнөдийн хамтарсан холбоо барьж болох газрыг дэлбэлэв" гэж мэдэгдсэн байна.
Эв нэгдлийн яамнаас мэдэгдэл гаргахаас өмнөхөн Кайсон мужид дэлбэрэлттэй зэрэгцэн утаа ажиглагдаж байсан гэж мэдээлж байсан аж.
Мөн энэ сарын 13-ны өдөр Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын 1-р дэд ерөнхийлөгч Ким Ё Жон "Өмнөд Солонгосчуудтай салах цаг болсон бололтой." хэмээн мэдэгдэж байсан бөгөөд энэхүү сануулгаас хойш гурав хоногийн дараа Хойд-Өмнөд Солонгосын хамтарсан үйлдвэрийн газар ийнхүү дэлбэрчээ.
Хөрвүүлсэн Р.Сайхан–Уул