Энэтхэгийн Ладах муж дахь Энэтхэг Хятадын хоорондох хилийн маргаантай бүсэд 2 улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болж, Энэтхэгийн 20 цэрэг амиа алдсан байна.
Гол, нуур, цаст оргил гэх мэт байгалийн тогтолцооноос шалтгаалан Гималайн энэхүү бүс нутаг дахь 2 улсын хоорондох хилийг заагласан зурвасыг нарийн тогтоож чадаагүй байна. Тиймээс Энэтхэг, Хятадын цэргүүд хилийн бүсэд хоорондоо нүүр тулгарах нь элбэг тохиолддог байна.
Энэ удаагийн мөргөлдөөн нь сүүлийн 45 жилийн хугацаанд анх удаа цэргийн амь нас эрсэдсэн тохиолдолд тооцогдож байгаа юм.
Мөргөлдөөний үеэр буун дуу гараагүй байна. Тиймээс Энэтхэгийн цэргүүд зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй юм байна. Энэтхэг цэргүүд хэрхэн амиа алдсан талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна.
Хилийн маргаантай хэсэгт сүүлийн үед 2 улсын цэргүүдийн хооронд нудрага зөрүүлэх явдал их гарах болсон юм. Энэ удаагийн мөргөлдөөний үеэр Хятадын цэргүүдийг мөн амиа алдсан хэмээн Энэтхэгийн тал мэдээлж байгаа юм. Харин Хятадын тал цэргүүд нь амиа алдсан эсэхтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: ВВС