Цаг үеийн мэдээ

Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор Ново-Огарево дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн өргөөнд халдваргүйжүүлэх төхөөрөмж бүхий хонгилыг суурилуулсан байна.

ОХУ-ын Пенза хотын “Моторын технологи” компанийн зохион бүтээсэн энэхүү хонгилоор Владимир Путинтэй уулзахыг хүссэн хүн бүр заавал нэвтрэх ёстой болжээ. Хонгилд нэвтэрсэн хүний хувцас, биеийг тусгай ариутгалын бодисоор шүршиж халдваргүйжүүлдэг байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 3 дугаар сараас хойш олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо багасгаж, тусгаарлалтын байдалтай байгаа юм. Ажил хэрэг, хурал зөвөлгөөнийг өргөөнөөсөө алсын зайн цахим хэлбэрээр явуулж байгаа түүнтэй биечлэн уулзах хүмүүс өмнө нь заавал ковид-19-ийн шинжилгээнд хамрагдаж байжээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа