Цаг үеийн мэдээ

     Сүүлийн 24 цагийн хугацаанд Бразилд коронавирусний халдварын 34918 шинэ тохиолдол илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болсон байна.  

Мягмар гаргийн орой шинэчилсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо 923189-т хүрч нэмэгдэж, нас барсан тохиолдлын тоо 45241 болжээ. Өнгөрсөн өдрийн байдлаар 1282 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш 441729 хүн халдвараас эдгэрчээ.  

  Бразилд коронавирусний халдварын анхны тохиолдол хоёрдугаар сарын 26-нд бүртгэгдсэн байна. Тус улс халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

    Бразилийн эмч мэргэжилтнүүд ДЭМБ-аас зааварчилсны дагуу нийгмийг хөл хорих арга хэмжээ авахыг шаардсан боловч Ерөнхийлөгч Жайр Болсонару үүнийг эсэргүүцсэн билээ.    

   Тэрбээр хөл хорих арга хэмжээ нь эдийн засгийг унагааж, олон сая хүний ажлын байр, бизнесийг үгүй хийнэ хэмээн эсэргүүцсэн.

   Жайр Болсонару хэвлэлийн хуралд хэлсэн үгэндээ “Хүний амь бол үнэлшгүй. Гэхдээ эдийн засаг, ажилгүйдлийг хэвийн түвшинд оруулах хэрэгтэй” хэмээж байгаа ч  тус улсын хувьд халдварын нөхцөл байдал маш хүнд байна.

Таны сурталчилгаа