БНХАУ–ын Хэбэй мужийн Хандан хотын Сүн Тай дүүрэг олборлож дууссан уурхайн нүхийг нөхөн сэргээж цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байна.
Сүн Тай дүүрэг өнөөдрийг хүртэл уурхайн олборлолтын 40 гаруй нүхийг нөхөн сэргээж, байгалийн үзэмж бүрдсэн цэцэрлэг байгуулсаар байна.
Мөн газар шороог тэгшилж зам тавьж, ойжуулан чимэглэжээ.
Үүнээс гадна олборлолтоос үүссэн нүхүүдэд ус татан хиймэл нуур болгож, нуурын хөвөөгөөр өнгийн цэцэгс тарьж, шувууд нутагшуулах зэрэг бүтээн байгуулалт хийж байна.
Өдгөө тус газрууд иргэдийн амарч зугаалах, цагийг ая тухтай зугаатай өнгөрүүлэх хүрээлэн болж чаджээ.