Цаг үеийн мэдээ

      ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй.

    Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусын дөрвөн жолоочоос халдвар илэрчээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд" гэв.

     Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 201 ба үүнээс 127 хүнийг эмчилж дараагийн шатны хяналтад шилжүүллээ. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээнд байна. Өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрч гарсан хоёр хүн нь хамгийн олон хоног буюу 66 хоног эмчлэгдлээ. Насаар ангилах юм бол 19-35 насны иргэд байна. Цэргийн сургуулийн оюутнууд ихэнх нь байна. 

Таны сурталчилгаа