Зөвлөлт Холбоот Улсын коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Никита Сергеевич Хрущёвийн хүү Сергей Хрущёв АНУ-ын Род-Айленд мужийн Кранстон хотод 85 насандаа таалал төгсчээ.
ЗХУ, ОХУ, АНУ-ын эрдэмтэн, нийтлэлч, техникийн ухааны доктор Сергей Хрущёв нь машин механизм, пуужин үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан чадвартай эрдэмтдийн нэг байжээ.
1991 онд Брауны их сургуулийн урилгаар “Хүйтэн дайн”-ы талаар лекц уншихаар АНУ-д очиж, улмаар тэндээ байнгын оршин сууж, амьдрахаар шийдсэн байна. 1999 онд АНУ-ын иргэншил авсан тэрээр Брауны их сургуульд профессороор ажиллаж байжээ. Нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжууд түүнийг коронавирусний улмаас таалал төгссөн байж болзошгүй хэмээн албан бусаар мэдээлж байна.
Эх сурвалж: ВВС