Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 68 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Шинэ тохиолдлуудын 41 нь Токио хотод илэрчээ. Токиод лхагва гарагт халдварын 16 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр уг үзүүлэлт сүүлийн долоо хоногт анх удаа 20-иос буураад байжээ.
Японд энэ сарын 18-ны байдлаар 18452 хүн халдвар авсан бөгөөд үүнд “Diamond Princess” хөлөг онгоцны 712 зорчигчийг оруулжээ. Халдварын нийт тохиолдлын 5633 нь нийслэл хотод илэрсэн байна.
Дашрамд сонирхуулахад Японы нийслэл Токио хотын хүн амын тоо 14 сая давсан тухай эрх баригчид мэдэгджээ.
Өнгөрсөн 5 дугаар сарын 1-нд мэдээлснээр, Токио хотод 6.88 сая эрэгтэй, 7.12 сая эмэгтэй иргэн оршин сууж байна. Хотын хүн амын тоо нэмэгдэж байгаа нь сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор бусад мужаас нийслэл хот руу хүмүүс олноороо шилжин ирж буйтай холбоотой төдийгүй коронавирусний дэгдэлтийн улмаас Токио хотын оршин суугчид оршин суух газраа өөрчлөхийг хүсэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Токио хотын хүн амын тоо 1962 онд 10 сая давж, сүүлийн хэдэн арван жилийн туршид энэ тоо тогтвортой өсчээ.