Дэлхий дахинд халдварлаад байгаа коронавирусний тохиолдлууд буурах төлөвт орж байсан ч хэсэг хугацааны дараа илүү аюултай болон хувирч ахин халдварлаж эхэллээ.
БНСУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар коронавирусний 67 тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 36 нь дотроосоо, 31 нь хилээр орж ирсэн иргэдээс илэрлээ.
Бүс нутгаар авч үзвэл Сөүлээс 14, Гёнги аймгаас 17, Инчон хотоос 5 хүн халдвар авсан болох нь батлагдсан байна.
Мөн Солонгост хэт халж байгаа учраас гадаа ажиллаж байгаа эмч, сувилагч нарын эрүүл мэндийн асуудал их хөндөгдөж байна. Учир нь энэ сарын эхэнд гадаа байрлаж шинжилгээ хийж ажиллаж байсан гурван сувилагч хэт халууны улмаас ухаан алдаж унажээ. Өнөөдрийн байдлаар Сөүлд +30 хэмээс дээш халуун байна.