Английн Рединг хотын “Форбери” цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан иргэд рүү хүйтэн зэвсгээр халдсан хэрэг гарсан байна. Хутгатай этгээдийн халдлагад өртсөн 3 хүн амиа алдаж, 2 хүн маш хүнд шархаджээ.
Гэмгүй иргэд рүү халдсан энэ хэргийг Ливийн иргэн 25 настай залуу үйлдсэн болохыг нь тогтоожээ. Хэрэг орон нутгийн цагаар бямба гаргийн 19:30 минутад гарсан бөгөөд цагдаа нар гэмт этгээдийг баривчилж аюулгүй болгосон байна. Хэргийн газарт түргэний хэд хэдэн машинаас гадна эмнэлгийн 2 нисдэг тэрэг ирсэн байна.
Хэргийн газарт байсан гэрч Лоуренс Вортийн ярьснаар гэмт этгээд өөрөөс нь 10 метрийн зайтай явж байсан бөгөөд нэг дор байсан 3 хүн рүү нүд ирмэх зуур халдсныхаа дараа тэдний зүг гүйсэн байна. Лоуренстай цуг зугтсан хүмүүсийг гүйцэхгүйгээ мэдсэний дараа гэмт этгээд чигээ өөрчилж дэргэд нь байсан өөр хүмүүс рүү гэнэт халдсан байна.
Их Британийн дотоод хэргийн сайд Прити Пател болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, халдлагад өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС