Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21–ний өдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээний хариу эерэг буюу коронавирусний халдвар илэрсэн байна.
Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй зорчигчид коронавирус илэрчээ.