Австрали улсын хамгийн том агаарын тээвэрлэгч "Qantas" компани олон улсын бүх нислэгээ 10 дугаар сарын сүүл хүртэл цуцалсан байна. Австралийн засгийн газар коронавирусний тархалтаас сэргийлж хилээ ирэх жил буюу 2021 он хүртэл хаалттай хэвээр байлгах болно гэж мэдэгдсэний дараа ийм шийдвэр гарчээ.
“Queensland and Northern Territory Aerial Services" үгийн товчлолоос бүрдсэн QANTAS компани нь нисдэг имж нэрээрээ алдартай бөгөөд 130 гаруй онгоцтой, дотоодын болон гадаадын 85 чиглэлд нислэг үйлддэг Австрали улсын хамгийн том агаарын тээвэрлэгч юм.