Цаг үеийн мэдээ

Германы Гельзенкирхен хотод “Марксист-Ленин нам”-ын санаачилгаар Владимир Лениний хөшөөг босгосон байна. 2 метр 15 см-ийн өндөртэй хөшөөний суурин дээр Лениний мэдээллийг бичжээ.

Лениний хөшөөг босгох шийдвэрийг эхэндээ хотын захиргаа болон барууны нам, Ангела Меркелийн хамаардаг Христийн Ардчилсан намынхан эсэргүүцэж байсан байна. Харин шүүхийн шийдвэрийн дагуу хөшөөг босгох зөвшөөрлийг авч чадсан байна.  

1957 онд Чехословакт цутгаж хийсэн энэхүү хөшөө нь Германы нутаг дэвсгэрт босгосон Лениний анхны хөшөө болж байгаа юм.

“Хамба хилэн хувьсгал”-ын дараа Австри улсад аваачсан Лениний хөшөөг Германы “Марксист-Ленин нам” Австрийн худалдаачнаас ebay-р худалдан авсан байна.

Эх сурвалж: РИА новости

Таны сурталчилгаа