Цаг үеийн мэдээ

Цар тахалд ихээр нэрвэгдсэн орнуудын нэг болох Испани улс 3 сарын турш хаалттай байсан хилээ Европын орнуудад нээсэн байна. Европын Холбоо, Шенгений  бүс, Их Британиас ирж буй иргэд хоёр долоо хоног тусгаарлагдах шаардлагагүй болсон байна. Гэхдээ хилээр нэвтрэх иргэдийн биеийн халууныг шалгаж, ковид-19 халдвараар өвчилсөн эсэх асуумжийг бөглүүлэх юм байна.

Испанид далайн эргүүд ажиллаж эхэлсэн бөгөөд халдвараас сэргийлэх зорилгоор иргэд дэлгүүр, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, хоорондоо доод тал нь метр хагасын зай барих ёстой байна.

Испани улс коронавирусний халдвараар амиа алдагсдынхаа тоогоор Европт Их Британи, Италийн дараа 3 дугаарт бичигдэж байгаа юм. Тус улсад цар тахлаар 28,3 мянган хүн амиа алдсан юм.

Испанид жил бүр 80 сая орчим жуулчин ирдэг бөгөөд аялал жуулчлалын салбар нь эдийн засгийнх нь 12 хувийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа