Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн нэг хоногт халдварын 7,728 тохиолдол шинээр бүртгэгдэж, 109 хүн цар тахлаар хорвоог орхижээ. Нас баралтын үзүүлэлт өмнөх өдрийнхөөс 52-оор буурсан байна.
Зөвхөн нийслэл Москва хотод халдварын 968 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. ОХУ-ын Пенза мужид 5 сартайгаас 16 насны хоорондох 13 хүүхэд коронавирусний халдвар шинээр авсан байна.
Цар тахал дэгдснээс хойш ОХУ-д халдварын нийт 584,680 тохиолдол бүртгэгдэж, 340 мянга орчим хүн эдгэрч, 8111 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: РИА Новости